Шүлэг: Б. Ичинхорлоо : Эх нутаг
Оруулсан admin on 2005-10-11 11:21:51 (1400 уншсан)
Цав цагаахан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чихрана
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хэнэггүйхнээр хүмүүс толгой дохино
Тэс хөлдүү моддын мөчирт
Даль хумин болжмор чичирч Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгүй тэнүүлч гиюүрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасаж
Элгээ өмлөн хоромхон чулуужна
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мөчирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуун
Хэрээ мэт айсуй
Цөөхөн байгаасай гэмээр яг ийм орой л
Цөмөөрөө үргэчихлээ шүү,сэтгэлийн хун шувууд
1991
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих