2012-03-27
афоризм

Афоризм: Алдартнуудын танд зориулж хэлсэн үгс Оруулсан admin on 2011-09-01 00:06:00 (728 уншсан) "Саад бэрхшээл чамайг зогсоох ёсгүй. Хэрэв чи өндөр ханатай тулвал битгий буцаж ухраарай, бүү бууж өг. Хэрхэн яаж давж гарах талаар бод, өөрөө сэтгэ." ~ Michael Jordan "Амжилт бол тэмцэхээс хэзээ ч няцдаггүй хүнд үргэлж боломжтой." ~ Napoleon Hill "Хүч чадал нь хожих эсвэл хожигдохоос шалтгаалдаггүй. Харин чиний тэмцэл, зүтгэл чинь хүч чадлыг чинь хөгжүүлэх болно. Хэрэв чи хатуу, хүнд замаар явхаас татгалзалгүй, эс бууж өгвөөс энэ л жинхэнэ хүч чадал юм." ~ Arnold Schwarzenegger "Та хүрэх газрынхаа эхлэлд ирсэн л бол төгсгөлд нь хүрэх л болно." ~ Richard Paul Eүans "Та өөрийнхөө бодит байдал болон мөрөөдлийн хоорондох зайнд бүү санаа зов. Хэрэв та мөрөөдөж чадаж байгаа бол, та түүндээ хүрч чадна." ~ Belүa Daүis "Хэдийн бүх зүйл чиний эсрэг байлаа ч үргэлж чармайлттай бай." ~ Arnold Palmer "Асар том бүтээл, алдар нэр хүндийг амжилт гэх биш, харин амжилт гэдэг маань өдөр бүрийн жижиг амжилттай байдлын нийлбэр юм ." ~ Helen Keller "Алдаа болгонд ямар нэгэн өвөрмөц үйл явц гардаг, харин чи зөвхөн түүнийг олох л хэрэгтэй. Хэрэв чиний явж буй зам түгжрэх юм бол замаа товчил." ~ Mary Kay Ash "Чи далайг зүгээр л харж зогссоноороо туулж гарахгүй шүү дээ." ~ Rabindranath Tagore "Бидний өнгөрсөнд юу болсон, ирээдүйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд өчүүхэн юм." ~ Ralph Waldo Emerson "Амжилт нь аз жаргалын түлхүүр бус харин аз жаргал нь амжилтын түлхүүр юм. Хэрэв чи хийж байгаа зүйлээ сэтгэлээсээ хийх аваас амжилттай байх нь дамжиггүй ээ." ~ Albert Schweitzer
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax